Хавдрын өвчний дунд гэдэсний хорт хавдар нилээд түгээмэл, тархалтаараа дөрөвт жагсдаг. Энэ өвчнөөс сэргийлэх байгалийн “эм”-ийг Техасын анагаахын эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэд олсон тухай “Gut Microbes” сэтгүүл мэдээллээ. Шпинат буюу бууцай нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг аж. Эрдэмтэд туршилтаа гэдэсний булчирхайтсан ур ургаж удамших хандлагатай хархууд дээр явуулжээ. “Эдгээр хархад байнга бууцай өгч судлахад мэрэгчдийн ходоод гэдсэн дэх хавдрын эсрэг ажиллагаа мэдэгдэхүйц идэвхжиж байлаа. Иймээс аль болох эрт бууцай идэж эхэл. Заавал ур гөвдрүү гарахыг хүлээх шаардлагагүй” хэмээн эрдэмтэд зөвлөж байна. Гэхдээ шээсний хүчлийн түвшин өндөр хүмүүс үүнийг тогтмол хэрэглэж болохгүй, 7 хоногт 1-2 байхад хангалттай.