Дархлаагаа бэхжүүлэхийн тулд магни агуулсан хүнс хэрэглэ хэмээн ОХУ-ын анагаахын дэд доктор, хоол зүйч Римма Мойсенко мэдэгдлээ. “Магни бол хүний бие организмд явагддаг 300 гаруй химийн урвалд оролцдог маш чухал элемент. Магни дутагдвал амархан ядарч, хэт их нервтдэг. Мөн дархлааг “хариуцдаг” нойр булчирхайн ажиллагаа доголдох аюултай, түүнчлэн кортизол (дархлааг эрчимжүүлдэг) болон адреналин бага ялгарна. Магни ялангуяа намар маш их хэрэгтэй, яагаад гэвэл улирлын чанартай өвчин их дэгддэг. Түүнчлэн магни дутагдахад эсүүдийн хоорондын орон зай илүүдэл шингэнээр дүүрч улмаар хаван, илүүдэл жин, целлюлит үүсч болзошгүй” хэмээн тэрбээр зөвлөв. Магни агуулсан хүнс гэвэл самар, жимс жимсгэнэ, ногоон цай, амтат гуа. Мөн магнитай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, магнитай ваннд орж болно.