өдөр
шөнө
×

Уханий оршин суугчдын цусыг дахин судална гэж Хятад мэдэгдэв

“COVID 19”-н гарал үүслийг тодруулахын тулд 2019 оны сүүлээр Ухань хотын оршин суугчдаас авсан цусны дээжийг ойрын хугацаанд судалж эхэлнэ хэмээн Хятад мэдэгдсэнийг “CNN” дамжууллаа. Үүний тулд олон арван мянган саванд хадгалагдаж буй цусны дээжийг дахин шинжлэх юм байна. "Бид 2 жилийн хугацаанд энэ шинжилгээг хийх боломжгүй байсан. Яагаад гэвэл, хадгалагдсан цусны дээжүүдийг цусны донортой холбоотой Шүүх хуралд баримт нотолгоо болгон ашиглаж болзошгүй байсан" гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ. Коронавирүсийн халдвар анх 2019 оны сүүлээр Хятадад илэрсэн гэж үздэг. Гэхдээ зарим шинжээч үүнтэй санал нийлэхгүй, "Коронавирүсийн халдварыг албан ёсоор 2019 оны 12-р сарын 8-нд бүртгэсэн. Гэвч бүр 10-11 сараас тархсан байх магадлалтай" хэмээжээ. 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирүсийн дэгдэлтийг судлахаар өмнө нь Хятадын Ухань хотын ойролцоох сарьсан багваахайн олон агуй болон зэрлэг амьтдыг тэжээдэг фермүүдийг үзэж судлах хүсэлт тавьсан ч Хятад татгалзсан юм. Хятадын энэ бүс нутагт олон мянган зэрлэг амьтныг тэжээж дараа нь хүнсний зах дээр зардаг билээ. Чухам ийм захуудын тусламжтай вирүс сарьсан багваахайгаас хүмүүст халдварласан гэсэн онол түгсэн билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top