Бие организмын дархлааг сайжруулж, илүүдэл бодисуудыг гадагшлуулахад тустай 2 аргыг та бүхэнд хүргэж байна.
Алим + корица
Та 1 ширхэг алимыг нимгэн хэрчиж дээр нь 500 мл цэвэр ус хий. Нунтаг корицагаас цайны халбагаар 1-ийг авч нэмэх хэрэгтэй. Энэ ундааг хөргөж өдрийн турш ууна. Алимыг ийнхүү корицатай хослуулж хэрэглэснээр бодисын солилцоо хэвийн болж, хоол боловсруулах замыг цэвэрлэдэг.
Цагаан гаа + нохойн хошууны ханд
Имбирь буюу шинэхэн цагаан гааны үндэс хэрэг болно, 3-4 см урт байхад хангалттай. Эхлээд имбирийн хальсыг арилгаж жижиг хэрчинэ. Дээр нь 1 литр халуун ус нэмж буцалгана. Дунд зэргийн гал дээр 10 минут буцалгаад хөргөж тунгаана. Энэ чанамал дээр нунтаг корицагаас 1 чимхийг хийж хэдэн хоолны халбага нохойн хошууны ханд нэмнэ.
Энэ ундыг хоол идэхээс 30 минутын өмнө өдрийн турш ууна. 1 удаад 100-150 мл байвал зохино. Цагаан гаа, нохойн хошууны ханд нь хоол боловсруулалтыг хэвийн болгож бодисын солилцоог сайжруулдаг, түүнчлэн бие махбодийг бэхжүүлж хүч тамир оруулах үйлчилгээтэй.