Дэлхийн хүмүүсийн ердөө 38% нь хэвийн жинтэй, үлдсэн 62% нь ямар нэг байдлаар жингийн илүүдэлтэй болохыг эрдэмтэд судалж тогтоожээ. Эмэгтэйчүүд голдуу лийр хэлбэрийн таргалалттай, өөрөөр хэлбэл гуя ташаа хавьцаа нь өөх ихээр хуримтлагддаг. Эрчүүд ихэнхдээ алим хэлбэрээр таргалж том гэдэс гүзээтэй болдог. Гэтэл гэдсэнд хуримтлагдсан өөх нь цээж болон хэвлийн хөндий дэх дотор эрхтэнүүдийн хэвийн ажиллагааг доголдуулах аюултай, улмаар бодисын солилцоо алдагддаг ажээ. Түүнчлэн илүүдэл жингээс болж бэлгийн хямрал үүсэх магадлалтай. Хэрэв таны бэлхүүсийн хэмжээ нь тааз эсвэл цээжний тойрогтой тэнцүү буюу их байгаа бол та хэт их өөхөлсөн гэсэн үг. Энэ тохиолдолд аль болох хурдан турж өөхөөсөө яаралтай ангижрахыг хичээх ёстой. Махлаг, тарган хүмүүст анхааруулахад липидийн солилцоо алдагдана гэдэг нь эмгэг процесс бөгөөд цагаас эрт атеросклероз болон даралт ихдэх, зүрхний өвчин, чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчнөөр шаналж болзошгүй. Ийм учраас хэрэв та эрүүл саруул байж урт наслахыг хүсдэг бол өөрийн бэлхүүсийн хэмжээнд анхаарал хандуулаарай.