Намрын улиралд бие организмын йодын дутагдлыг нөхөх аргыг санал болгож байна. Эмийн сангаас йодын уусмал авч чүдэнзэнд хөвөн ороож бэлдэнэ. Эсвэл хөвөнтэй савхыг худалдан авч болно. Одоо хөвөнтэй модоо йодын уусмалд дүрж биен дээрээ дараах схемийн дагуу түрхэнэ. Йодоор өөрийн алганы хэмжээтэй том толбо тавиарай.
Эхний үдэш баруун хөлний шилбэний урд талд түрхэнэ.
2 дахь үдэш зүүн хөлөн дээр түрхэнэ.
3 дахь үдэш баруун гаран дээр зурна.
4 дэх үдэш зүүн гаран дээр түрхэнэ.
5 дахь үдэш зүүн хөлөн дээр түрхэнэ.
6 дахь үдэш баруун хөлөн дээр түрхэнэ.
7 дахь үдэш зүүн гаран дээр түрхэнэ.
Хамгийн гол нь бүхнийг яг энэ схемийн дагуу хийнэ. Хэрэв үдэш түрхэхээ мартчихвал 14 хоног завсарлана. Үүний дараа йод дутагдаж байгаа эсэхийг шалгах тест хий. Хэрэв йод дутагдсан хэвээр бол дээрх схемийн дагуу шинээр 1-р өдрөөс эхлэн түрхэнэ.