өдөр
шөнө
×

100 наслахад тустай хоол хүнс 

100 хүртэл насалсан хүмүүс (центурион) хамгийн их амьдардаг цэнхэр бүсийг эрдэмтэд 18 жилийн турш судлаад хэдийгээр дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа ч тэдний хоол хүнс олон талаар адилхан байгааг олж тогтоожээ. Тэд бүтээлээ “Circulation”-т нийтлүүлжээ. Америкийн сэтгүүлд бичсэнээр эдгээр цэнхэр бүсийн хүмүүс түүнчлэн идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж вино тохируулж хэрэглэдэг юм байна. Мэдээж хоол хүнс бол эрүүл энх, урт наслах хамгийн гол хүчин зүйл учраас эрдэмтэд судалгаанд хамрагдагсдыг 2 бүлэг болгон хуваав. “Өрнөдийн хоолны дэглэм”-д багтагсад улаан мах ба боловсруулсан хоол, тунгаамал үр будаа, саахар ихээр агуулсан хүнс хэрэглэдэг бол нөгөө “ухаалаг буюу зөөлөн хоолны дэглэм”-д шош, жимс ногоо, шувуу ба загасны мах, бүхэл үрийн бүтээгдэхүүн давамгайлж байв. 18 жилийн дараа дүгнэхэд “ухаалаг дэглэм” баримталдаг хүмүүсийн үхэх эрсдэл 17% буурсан, түүний дотор зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэл 28%-иар бага байв. Харин судалгаанаас үзэхэд “өрнөдийн дэглэм”-тэй хүмүүсийн үхэх эрсдэл 21%-иар ихэсч, түүнчлэн зүрх судасны өвчнөөр өнгөрөх эрсдэл 22%-иар нэмэгдсэн аж. 
Эрдэмтэд мөн 100 хүртэл наслахад тустай хамгийн шилдэг хүнс бол шош гэж мэдэгдэв. 100 настнууд өдөрт нэг бүтэн аяга шош иддэг юм байна. Шош бол ургамлын уураг, эслэгүүдээр баялаг бөгөөд өөх тос бага агуулдаг. Жишээ: 1 аяга хар шошинд 15 грамм уураг, 15 грамм эслэг, 1 грамм хүрэхгүй саахар ба өөх тос бий. “Хангалттай хэмжээний эслэгүүдийг авснаар эрүүл, урт насалдаг. Учир нь шош бол сэтгэл гутралд өртөх, даралт ихдэх, чихрийн шижин тусах, ухаан муудах эрсдэлийг бууруулдаг” гэж Америкийн Геронтологийн нийгэмлэг олж тогтоожээ. Шош мөн хүчтэй антиоксидант буюу полифенолыг агуулдаг, энэ нь үрэвслийн эсрэг, диабетийн эсрэг, таргалалтын эсрэг бас кардиотоник үйлчилгээтэй учраас урт наслуулдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top