өдөр
шөнө
×

Хүүхдэд зориулсан зөвлөгөө

Хүүхэд эрүүл энх, өлчир чийрэг өсч торниход биеийн тамир, спортоор хичээллэх, зөв хоол хүнс хэрэглэх гээд олон хүчин зүйл нөлөөлдөг, үүний зэрэгцээ фито ваннд хүүхдээ үе үе оруулах сайн. 
Өвсний ванн: Царс модны холтос 10 грамм, хатаасан балжингарма цэцэг 10 грамм, өвс 10 грамм, гурамсан ажиг (череда трехраздельная) 10 граммыг авч холино. 1 литр хүйтэн усанд энэ холимгоо хийж 12 цаг байлгасны дараа буцалгаад авна. Хандыг шүүж хүүхэд орох ваннд хийнэ. Рахит буюу сульдаа өвчинтэй хүүхдийг ийм ваннд оруулах сайн. 
Гоньдтой ванн: Гоньд 3 хоолны халбага, базилик (бадранга) 2 хоолны халбагаг 400 мл час халуун усанд хийж 1 цаг байлган идээшүүлнэ. Энэ үеэр хөх тарианы талхны зах авч халуун усанд хийн таглаж 1 цаг орхи. Дараа нь энэ 2 хандыг нийлүүлж шүүгээд түмпэнд хийнэ. Хүүхэд энэ ханданд хөлөө дүрэх ёстой. Хөлний ийм ванн хүүхдийн мэдрэлийн системийг бэхжүүлж, түгшүүр ба сэтгэл зовинол, хэт өдөөлт зэргийг намдаана.
Овъёосны сүрэлтэй ванн: 1 литр усанд 40 грамм хатаасан овъёосны сүрэл хийн буцалгаад шүүж авна. Угаалгын ваннд ус гоожуулан бэлдэнэ, 37 градустай байхад болно. Одоо буцалгасан чанамлаа нэмж хүүхдээ оруулна. Рахит, түүхий, булаг өвчний үед хүүхдийг 10 -15 минут оруулахад хангалттай. 


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top