* Даралт ихдэх үед цангис жимсийг махны машинаар машиндаад зөгийн балтай хольж хэрэглэнэ. Цангис,зөгийн балыг тэнцүү хэмжээгээр авна. Өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө тус бүр 1 хоолны халбагыг хэрэглэнэ.
* Нойргүйдэл, даралт ихдэх, хэт өдөөмтгий болсон үед 200 мл минерал усанд 1 хоолны халбага зөгийн бал хийж тал нимбэгийн шүүс нэмнэ. Үүнийг өглөө бүр, 7-10 өдөр өлөн элгэн дээрээ ууна.
* Алирс, анисны шүүсээс 50 мл авч дээр нь буцалгаж хөргөсөн 150 мл ус нэмнэ. Үүнээс өдөрт 3-4 удаа хоол идсэний дараа тус бүр 100 мл ууна. Түүнчлэн биеийн тамир тэнхээ буурах, ханиад грипп тусах, өтгөн хатах, толгой өвдөх үед ууж болно.
* Даралт ихэддэг хүмүүс хавар өдөр бүр 200 мл хусны шүүс уугаарай. Харин жилийн бусад улиралд төмсний буюу луувангийн шинэ шүүсийг өдөрт 2-3 удаа тус бүр 50-100 мл хэрэглэ. Уухын өмнө шүүсийг 2 цаг таггүй саванд байлгана, дараа нь зөгийн балыг өөрийн хүссэн хэмжээгээр нэмж амтал. Хоол идэхээс 30 минутын өмнө ийм шүүс уух ёстой.