өдөр
шөнө
×

Шар сүү элэг өөхлөлтөөс хамгаалж, ясны сийрэгжилтээс сэргийлнэ

Энэхүү ундааг тогтмол хэрэглэснээр элэгээ цэвэрлэж, элэг өөхлөлтөөс өөрийгөө хамгаалж болно. Монголчууд цөс хөөх гэж өглөөд 1 литр шар сүүг өлөн элгэн дээрээ ууж туулгадаг. Зарим хүмүүс улирал тутам элэг цөсөө ийнхүү цэвэрлэх бөгөөд царайны өнгө хүртэл тунгалагшдаг. Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн шар сүүний ач холбогдол маш их.

Бяслагыг нь авсан шар сүү нь Сүүний хүчил, фермент буюу энзимээр баялаг төдийгүй сайн чанарын уураг агуулдаг. Мөн витамин В6, В12, В2, К,С, кальци, магни, фосфор болон бусад амин хүчлүүдийг агуулдаг илчлэг багатай хүнс юм.

Шар сүүг эрт дээр үеэс хүмүүс хоолны дуршил сайжруулах, хоол шингээх зорилгоор хэрэглэсээр иржээ. Орчин үед шинжлэх ухааны судалгааны явцад уг ундаа нь даралт ихдэх, цус харвах, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх, холестрины хэмжээг тэнцвэржүүлэх, булчингийн жинг нэмэгдүүлэх, ясны сийрэгжэлтээс сэргийлэх, биеийг дархлааг дэмжих зориулалтаар хэрэглэж иржээ.

Гадуур худалдаанд байдаг сүүний уургийн бэлдмэл  нь үйлдвэрийн аргаар гаргаж авсан нэмэлт бодис орсон байдаг тул гэрийн нөхцөлд гаргаж авах нь зүйтэй юм.

Гэрийн нөхцөлд шар сүүг гаргаж авахдаа 1 л сүүгээ хөөрүүлээд халуун байхад нь дээрээс нь бүтэн лимон шахаж хийнэ. Сайн хутгаад хэсэг хугацаанд амраана. Сүүний өнгө хувирч шар ногоон туяатай шингэн болж ээдэм нь ялгарна.Шүүлтүүрээр шингэнээ шүүж аваад хөргөгчинд хадгалж хэрэглэнэ. Өдөрт 500 граммаас багагүй ууж хэрэглэх бөгөөд хатаасан хуурай нунтаг хийж амтыг нь саармагжуулан ууж болно. Дээрх аргаар 1 сар курсээр уухад үр дүн мэдрэгдэх болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top