өдөр
шөнө
×

Ковидын дараа үс унавал яах вэ?

“Ковид тусаад эдгэрсэн хүмүүсийн 40%-д үс ихээр унаж байгаа нь ажиглагдсан. Яагаад гэвэл коронавирүс бол үсэнд тэжээл өгдөг судсуудад бичил тромбоз үүсгэдэг” хэмээн Оросын мэдрэлийн эмч, бариач Дмитрий Шубин мэдэгдлээ. Тэрбээр “Эдгэрсэн хүмүүс үс унахаас сэргийлэхийн тулд 3 төрлийн хүнс хэрэглээрэй, энэ бол хясаа, наранцэцгийн тос, галууны элэг” хэмээн зөвлөжээ. Хясаанд агуулагддаг цайр нь үсийг тэжээдэг судсууд эрт хөгшрөхөөс сэргийлдэг аж. Чухам цайрын нөлөөгөөр судсуудын хана урт хугацааны турш уян хатан хэвээр үлддэг, иймээс хэд хоноод ганц хясаа идэхэд бие организмд шаардлагатай цайрын хэмжээг нөхөх боломжтой. Наранцэцгийн тосонд Е витамин бий, энэ нь мөн үсний булцууг гэмтэхээс хамгаалдаг. Харин галууны элгэнд агуулагддаг төмөр нь үсний булцуунд хүчилтөрөгчийг хүргэдэг аж. Галууны элгээс ердөө 70 грамм идэхэд бие организмд төмрийн хомсдол үүсэхгүй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top