Алоэ (зуун наст): Зуун настын навчийг зүсч шүүсийг марль буюу алчууранд түрхээд түүгээр түлэгдсэн газрыг таглаж бүрхэнэ.
Бөөрөнхий сонгино: Сонгиныг жижиглэн хэрчиж марлинд орооно, эсвэл сонгины шүүсэнд марлиа дэвтээж түлэгдсэн газарт тавина.
Таван салаа: Том, шинэхэн таван салааг авч час халуун усаар зайл, түүнийг хөргөөд түлэгдсэн гадаргуу дээр тавьж болно.
Наранцэцгийн тос: 30 минут зөөлөн гал дээр буцалгаад хөргөнө, түүгээр түлэнхийн үед боолт хийж болно.
Нэрс жимс: Жимсийг 10 мминутын турш жаахан устай чанана. Дараа нь усыг юүлж жимсийг хөргөн сайн үрэх хэрэгтэй. Үүнийг түлэгдсэн хэсэгт тавина. Нэрс жимс бол өвчин намдаагч, үрэвслийн эсрэг бас агшилтын эсрэг үйлчилгээтэй.
Цэгцүү (зверебой): 100 грамм энэ ногооноос авч 60 мл наранцэцгийн тос нэмж 30 минут буцалга. Хөргөөд шүүнэ. Энэ тосыг бактерийн эсрэг, хатаах, эдүүдийг нөхөн сэргээх зорилгоор хэрэглэнэ. Түлэнхийн үед хамгийн сайн тосын нэг гэж оросууд үздэг.