өдөр
шөнө
×

Архи хөгшрүүлж, хавдар үүсгэх эрсдэлтэй

Италийн эрдэмтэд олон судалгаа явуулсны эцэст архи, согтууруулах ундаа хэрэглэх нь бие организмын хөгшрөлтийг түргэсгэн, улмаар хорт хавдар тусах эрдэлийг нэмэгдүүлдэг гэж мэдэгдлээ. Эрт хөгшрөлт ба хавдрын өвчинтэй холбоотой эсүүдийн зарим нь архинаас болж гэмтдэг болохыг судалгаа нотолжээ. Тухайлбал, архи согтууруулах ундаа нь стрессийг үүсгэж теломер (энэ бол хромосомын төгсгөлийн хэсгүүд) дээр үрэвсэл үүсгэдэг аж. 
Теломер бол хүний биологийн цаг гэж ойлгож болно. Эсүүд хуваагдах мөчлөг бүрийн дараа тэдгээр нь багасдаг аж. Харин теломерын урт нь эгзэгтэй утгад хүрмэгц эсүүд хуваагдах чадвараа алдаж үхдэг. Судалгаанаас үзэхэд архи хэрэглэхэд теломер багасах явц хурдасдаг, улмаар теломер богиноссоноос болж хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг юм байна. Чухам ийм учраас архи уух дуртай хүмүүс хавдраар өвчлөх магадлал өндөр гэдгийг эрдэмтэд сэрэмжлүүлдэг аж. Туршилтад оролцогсдыг ажиглахад архи хамгийн их уудаг хүмүүсийн теломер хамгийн ихээр багассан байв. 


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top