ОХУ-ын Гамалеин нэрэмжит тахал, микробиологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинцбург “Оросын "Спутник V вакцин бол коронавирүсийн бүх мутациас хамгаалдаг, бүх хувилбарын эсрэг үр дүнтэй. Одоогоор нэг ч хувилбар нь тахлын хэмжээгээр эхний хувилбарыг даваагүй. Дельтагийн шинэ төрлүүд тогтмол үүсэн бий болж байгаа, гэхдээ нэг нь ч ямартай ч Москва хотод тархалтаараа аравны нэг хувийг даваагүй. Одоооор хамгийн аюултай нь дельта-плюс. Манай вакцин түүнчлэн “AY.4.2” штаммын эсрэг сайн үйлчилгээтэй” гэж мэдэгдлээ. Москва ба Москва орчмоос дельта штамын шинэ төрөл болох “AY.4.2” мутацийн 3 тохиолдол илэрсэн гэж даваа гарагт оросууд мэдэгдсэн билээ. Өмнө нь энэ штаммыг илүү өндөр халдвартай байх гэсэн таамаглалыг Английн эрүүл мэндийн агентлаг (UK Health Security Agency) мэдээлсэн юм.