Нойргүйдэл эсвэл мэдрэлийн ачаалал, артерийн даралт ихдэх үед, зүрх дэлсээд байвал дараах аргыг хэрэглээрэй. Мандарины шинэхэн хальсыг жижиглэж 1 стаканыг дүүргэн бэлд. Дээр нь 3 литр халуун ус хийж буцалгаарай. Хандыг таглаж 1 цаг байлгана, тунасны дараа хальсыг ялгаж ав. Энэ хандыг ваннд хийж бэлдэнэ. Унтахаас1 цагийн өмнө 37-38 градусын бүлээн, ийм усанд 15 минутын турш хэвтэхэд бие махбодь амарч тайвшран илааршина. Энэ аргыг өнжөөд хэрэглэж болно.
Түүнчлэн ядаргаа, стресс, мэдрэлийн хэт ачааллын үед заавал эм тариа гэхгүйгээр мандарины хальс ашиглан амархан тайвшрах боломжтой. Мандарины шинэ хальсыг жижиглэж хөвөн даавуун уутанд хийнэ. Хэмжээ 10х7см байхад болно. Энэ ууттай хальсаа гялгар уутанд хадгалж бай, харин ядарч стресстэх зэрэг шаардлагатай үед гарган ирэн өмнөө тавьж 15 минутын турш үнэрлээрэй.