өдөр
шөнө
×

Хорт хавдраас сэргийлэх 5 халуун ногоо

Хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг халуун ногооны талаар Оросын хоол зүйч Татьяна Дик ярьсныг “РИА Новости” дамжууллаа. “Корица, тимьян, куркум, шалфей, орегано зэрэг халуун ногоог хоол хүнсэндээ хэрэглэж байвал зохино. Эдгээр халуун ногоо нь антиоксидантаар баялаг, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, чөлөөт радикалуудтай тэмцдэг зэрэг олон ашигтай талтай. Корица бол цусан дахь саахарын түвшнийг бууруулж зүрх судасны өвчин тусах эрсдэлийг багасгадаг. Куркум нь уураг тархины үйл ажиллагааг сайжруулдаг, турахад тустай. Тимьяныг ханиад томууны үед хэрэглэхэд маш хэрэгтэй. Харин шалфей бол хоол боловсруулалт доголдсон үед тус болно. Түүнчлэн орегано нь ходоод гэдэсний ажиллагаанд таатай нөлөөлдөг” хэмээн хоол зүйч Т.Дик зөвлөжээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top