өдөр
шөнө
×

Холестерины түвшнийг бууруулах 5 эерэг зуршил 

Холестерины түвшин өндөр хүмүүс өөрсдийн хоолны зуршлыг жаахан өөрчилснөөр энэ үзэгдлээс ангижирч болно хэмээн “Eat This! Not That!” сайт зөвлөж байна. 
1. Өглөөг овъёосоор эхлүүл 
Өглөөний цайн дээр овъёос хэрэглэхэд түүнд агуулагддаг бета-глюкан буюу уусдаг эслэгүүд нь холестериний түвшнийг бууруулж танд цадсан мэдрэмж төрүүлнэ хэмээн хоол зүйч Кристен Флеминг бичжээ. 
2. Ханаагүй өөх тосны хэмжээг нэмэгдүүл
Ханаагүй өөх тос ашигтай, яагаад гэвэл холестериний нийт хэмжээг бас цусны даралтыг бууруулдаг, үүний зэрэгцээ биед эрч хүч нэмдэг. Загас, самар, ургамлын тос зэргийг хүнсэндээ тогтмол хэрэглээрэй. 
3. Цагаан хоолтнуудын уургийг хэрэглэ 
Та цагаан хоол, эсвэл веган хоолны заримыг цэсэндээ нэмснээр холестериний түвшнээ хурдан хянаж чадна. Үүний дүнд зүрхний өвчин тусах эрсдэл мэдэгдэхүйц буурдаг. 
4. Эслэгүүдийг ахиу хэрэглээрэй 
“Энэ нь мөн холестериний түвшнийг амархан бууруулахад тустай. Бүхэл үрийн бүтээгдэхүүн, шош, самар, үр, жимс ногооны волокна нь холестериний түвшнийг бууруулж хоолны цэсийг тань баяжуулна гэж хоол зүйч Элеана Кайданян зөвлөжээ. 
5. Үе үе мацаг барьж сур 
Хэрэв таны холестерины түвшин өндөр бол хааяа мацаг барихад гэмгүй. Ингэснээр нийт холестериний болон муу холестериний хэмжээг бууруулж сайн холестеринийг нэмэгдүүлнэ гэж доктор Дон Жексон Блатнер бичжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top