Дархлааны систем бол хүний бие организмын хамгаалалтын дотоод шугам гэсэн үг, энэ систем хэр хүчтэй байхаас хамааран та эрүүл эсвэл өвдөх магадлалтай. Төрөлхөөс заяасан ийм дархлааны системгүй бол хүмүүс огт хамгаалалтгүй байж байлаа, улмаар ямарваа өвчин үүсгэгч вирүс, дурын бактери л бидний бие махбодид нэвтэрч сүйрүүлэх аюул нүүрлэх байв. Хүмүүсийн дархлаанд сөргөөр нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Үүнд: экологийн таагүй байдал, стресс, архи тамхи зэрэг буруу зуршил, хоолны буруу дэглэм, наранд хэт удаан байх, эм тариаг хяналтгүй замбараагүй хэрэглэх. Эдгээр хүчин зүйл тус бүр дархлааны системд том цохилт өгдөг, үүний зэрэгцээ та хүсвэл заримыг нь бүрмөсөн үгүй хийж чадна. Яагаад гэвэл, сайн дархлаа бол эрүүл саруул байхын үндэс билээ.
Дархлаа бэхжүүлэхэд тустай, дархлааны системийг дэмжих хүчин зүйлс:
- Витамин, минералуудыг хангалттай хэрэглэх
- Зөв дэглэм баримталж бүрэн сайн нойрсох
- Эмчийн жорын дагуу эмчлүүлэх