өдөр
шөнө
×

Хатаасан жимс ашигтай

Хатаасан жимсээс хамгийн ашигтай нь үзэм, чангаанз, хасарваань, чавга гэж эрдэмтэд үзжээ. Эдгээр хатаасан жимс нь витамин, минерал, эслэгүүдийг их хэмжээгээр агуулдаг (шинэ жимстэй харьцуулахад 3 дахин их). Түүнчлэн хатаасан жимсэнд ихээхэн полифенол буюу хүчтэй антиоксидант бий. Үүний зэрэгцэээ хатаасан жимс илчлэг ихтэй, яагаад гэвэл бүтэн жимсний энергийн нөөцийг өөртөө агуулж байдаг. Иймээс хэрэв хэтрүүлж идвэл жин нэмэгдэх эрсдэлтэй. 
Үзэм: Үзмэнд их хэмжээний кали, В бүлгийн витамин агуулагддаг учраас артерийн даралт бууруулна, бие организм дахь үрэвслийн явцыг намдаах зэрэг ашигтай талтай. 
Чавга: Чавга бол кали, эслэгүүд, А ба К витаминаар баялаг, иймээс зүрх судасны өвчнөөс сэргийлэх зорилгоор  түүнийг хэрэглэж болно, мөн остеопорозын эсрэг тэмцэхэд тустай жимс. Чавгыг бас гэдэс туулгах зорилгоор ашиглах нь бий. 
Хасарваань: Энэ бол сайн антиоксидант, иймээс чөлөөт радикалын эсрэг тэмцэхэд тусална. Хасарвааньд их хэмжээний төмөр, кали бий, жирэмсний хожуу үед умайн хүзүүг тэлэхэд заримдаа хэрэглэдэг.
Чангаанз: Чангаанзанд олон ашигтай бодис агуулагдах ба А витамины хоногийн нормын 47%-г агуулдаг. Иймээс арьс ба нүдэнд ашигтай жимс билээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top