өдөр
шөнө
×

Сингапур вакцин тариулаагүй иргэдээ төлбөртэй эмчилнэ

“Коронавирүсийн эсрэг вакцин тариулаагүй хүмүүс хэрэв “COVID 19”-өөр өвчилбөл эмчилгээний төлбөр мөнгийг төр засгаас даахаа больсон. Өнөөдөр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй өвчтөнүүдийн дийлэнх олонх нь ямар ч вакцин хийлгээгүй байна. Энэ бүхэн манай эрүүл мэндийн системд асар их ачаалал өгөх боллоо. Коронавирүсийн Цар тахал дэгдсэнээс хойш манай Засгийн газар өөрийн орны иргэд болон байнга оршин суудаг гадаад хүмүүсийн эмчилгээний мөнгө, төлбөрийг төлсөөр ирсэн билээ” гэж дэлхийн баян чинээлэг орнуудын нэг Сингапурын Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Тус яамын мэдэгдэлд дурдсанаар 2021 оны 12-р сарын 8-наас эхлэн вакцинжуулалтад хамрагдаагүй хэрнээ ковид туссан хүмүүсийг үнэ төлбөргүй эмчлэхээ болих аж. Гэхдээ энэ заалт 12 нас хүрээгүй хүүхдэд хамаарахгүй, тэгээд ч Сингапурт хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахыг хориглосон билээ. 
Сингапур улсын хүн амын 85% вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бөгөөд мөн 18% нь 3 дахь тунгаа хийлгээд байна. Нэмж өгүүлэхэд, Сингапурын зарим мэргэжилтний мэдэгдэл өмнө нь ч хүмүүсийг шоконд оруулж, ХМХ-ээр бөөн дуулиан дэгдээсэн билээ. Тухайлбал, эндхийн зөвлөх эмч Дейл Фишер “Эдгэршгүй өвчтэй хүмүүс хэрэв ковид туссан нь тогтоогдвол тэднийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй. Зүгээр л гэртээ эмчлүүлж нас барах боломжийг тэдэнд олгох хэрэгтэй. Ийм арга хэмжээ авах нь тухайн өвчтөнд болон түүний төрөл саданд хэрэгтэй төдийгүй улс орны эрүүл мэндийн системд ч ашигтай” хэмээн мэдэгдсэн. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top