өдөр
шөнө
×

Ковидын үед хурдан эдгэрэхэд тустай хүнс    

“COVID 19” тусч эмчлүүлж байгаа хүмүүс хурдан эдгэрэхийн тулд цайртай хүнсийг хэрэглэх хэрэгтэй хэмээн Оросын хоол зүйч, нутрициологч Лера Лавски зөвлөж байна. “Т-эсийн уураг бүрэлдэхэд цайр маш том үүрэг гүйцэтгэдэг. Чухам энэ микроэлемент нь коронавирүсийн халдварыг эмчлэхэд заавал оролцдог. Цайр агуулсан хүнс гэвэл элэг, мах, загас, далайн гаралтай хүнс юм. Ургамлын гаралтай эх үүсвэрийг тоочвол хүрэн будаа, овъёос, лууван, улаанбуудайн соёолсон үр, вандуй, бууцай, сонгино, самар” хэмээн хоол зүйч Л.Левски ярилаа. Та өөрийн бие организмд цайр дутагдсан эсэхийг шинжилгээ хийхгүйгээр мэдэх боломжтой. Яагаад гэвэл, цайрын хомсдол үүссэн үед арьсан дээр элдэв юм гарч туурах нь элбэг. “Арьс хогжирч хуурах, үрэвсэх, дерматит, псориаз, яр шарх гарах, шарх удаан эдгэхгүй байх зэрэг нь биед цайр дутагдсаны шинж” хэмээн Л.Лавски тайлбарлав. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top