өдөр
шөнө
×

Зөгийн балтай зөвлөгөө

* Амны хөндий, хоолойгоо зайлах бэлдмэл хийх арга санал болгоё. 1 стакан халуун усанд 1 хоолны халбага хатаасан балжингарма цэцгийг хийж идээшүүлнэ. Хөрсний дараа шүүж 1 цайны халбага зөгийн бал нэмээрэй. 
* Ханиад томуу туссан үед зөгийн бал ба тунхуу (хрен)-г 1:1 харьцаатай авч холино. Үүнээс өдөрт 2 удаа өглөө ба орой, тус бүр 1 хоолны халбагыг хэрэглэнэ.
* Даралт ихдэх үед дараах холимгийг ууж болно. 1 стакан улаан манжингийн шүүсэн дээр 1 стакан луувангийн шүүс, 1 стакан зөгийн бал (шингэн), 1 стакан тунхууны (хрен) шүүс хийж 1 ширхэг нимбэгийн шүүсийг нэмнэ. Өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна. 
* Элэг, цөс, дэлүү өвдвөл 1 стакан зөгийн бал, 1 стакан хар луувангийн шүүс хийж сайн холино. Үүнээс өдөрт 2 удаа тус бүр тал стаканыг ууна. 
* Астмтай бол дараах хандыг бэлдээрэй. 100 грамм сарнайн дэлбээ, 500 грамм үрсэн хулуу, 2 хоолны халбага зөгийн бал, 1 литр улаан хуурай вино бэлдэнэ. Мөн таван салааны навчаас 5-ыг авч жижиглэн хэрчээд нэмнэ. Бүгдийг хольж гал дээр тавиад буцлахын өмнөхөн ав, буцалгаж болохгүй. Үүнийг хонуулаад шүүж хэрэглэнэ. Өдөрт 5 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top