Өглөө эрт босоход танд хүндрэлтэй санагддаг бол дараах энгийн, хэдэн дасгалыг хийж туршаарай. Орноосоо босолгүй, дээш харж хэвтэн бүх дасгалыг хийнэ.
1. Нүдээ аньж нүдний алимаа дээш доош, баруун зүүн тийш эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ нээж дасгалыг давтан хийнэ.
2. Дэрээ хажуу тийш авч тавь. Хөлөө нугалж гэдэсний булчингаа сулла. Амьсгал авахдаа гэдсээ “үлээж” томруулна, дараа нь яаралгүй амьсгалаа гарга. Дасгалыг 10 удаа давтан хийнэ. Амьсгалаа авахдаа цээжээ сайн тэлж гэдсээ татах ба дараа нь амьсгалаа гүн, удаанаар гаргана. 10 удаа давтана.
3. Хөлөө тэнийлгэж сунга. Хөлийн тавхайг нугалж дараа нь тэнийлгэх дасгалыг 15 удаа давтан хийнэ.