өдөр
шөнө
×

Цистит өвчнийг ургамал ногоогоор эмчлэх арга 

Эдгээр аргыг хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай, яагаад гэвэл хүн бүрийн бие махбодид харилцан адилгүй нөлөөлөх магадлалтай. 

- Удвал цэцгийн навч, ишийг жижиглэж бэлдэн 2 хоолны халбагыг таслан авна. Дээр нь 0,5 литр буцалсан ус хийж 2 цаг хандал. Давсагны үрэвсэл, бөөрний өвчин, бөөрнөөс болж нуруу өвдөх, мөн шээс гарахгүй бол энэ хандыг хоол идэхээс 30 минутын өмнө өдөрт 3-4 удаа уугаарай. Түүнчлэн бодисын солилцоо алдагдах, гастрит, ревматизмын үед ууж болно. 

- Чөргөс (зараа уул, чертополох) хэмээх ургамлаас 1 цайны халбага авч дээр нь 1 стакан буцалсан ус нэмнэ. Үүнийг 3-4 цаг хандалж тунгаана. Үүнээс өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна. 

- Эрдэнэ шишийн торго (corn silk) эсвэл интоорын (чий жимс) иш чанаж цай бэлдэнэ. Үүнээс 1 аягыг өлөн элгэн дээрээ уу, хүсвэл зөгийн бал нэмж амталж болно. Шээс ойр ойрхон хүрээд байвал өдөрт хэдэн удаа уугаарай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top