Англи улсын эрдэмтэд гэрийн тэжээмэл амьтдад ковид хэрхэн нөлөөлж байгааг судалсан тухай “NBC News” мэдээллээ. Амьтдад ковид туссан эсэхийг илрүүлэх амаргүй, гэхдээ өвчтэй хүнтэй ойр дотно харьцсаны дараа халдварлах магадлал өндөр юм байна. Коронавирүсийн халдвар авсны дараа ихэнх амьтад хямралт байдалд орж үлбэгэр, идэвхгүй, сул дорой болж хоолны дуршилгүй болдог аж. Энэ тохиолдолд гэрийн тэжээмэл амьтны хамраас дээж авч Малын эмнэлэгт хандан ковидтой эсэхийг тогтоолгохыг судлаачид зөвлөжээ. “Нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтны уушгинд шингэн хуримтлагдсанаас болж эсвэл зүрхний өвчний улмаас амьсгалах явц хүндрэх нь элбэг. Мөн зарим нь зүрхний хэмнэл алдагдсанаас болж ухаан алдаж байсан” гэж Бакингемшир дэх Ральфийн Мал эмнэлгийн судалгааны төвийн малын зүрхний эмч Лука Ферасин ярилаа. “Covid 19” тусаад эдгэрсэн ч зарим муу, нохой миокардит тусч байв, тодруулбал коронавирүсийн халдвар авсан гэрийн тэжээмэл амьтдын 12,5%-д ийм онош тавьжээ.