өдөр
шөнө
×

Израиль 5-11 насныханд вакцин тарьж эхэлнэ 

Израиль улсын эрх баригчид 5-11 насны хүүхдүүдэд коронавирүсийн эсрэг вакцин хийхийг дэмжлээ гэж тус орны Эрүүл мэндийн яам мэдээллээ. Хүүхдүүдийг вакцинжуулах тухай шинжээчдийн бүлгийн зөвлөгөөг Эрүүл мэндийн яамны ерөнхий захирал Нахман Ашид баталж гарын үсгээ зуржээ. Ойрын өдрүүдэд вакцин тарих хугацааг шийдэх юм байна. Тус орны төрийн мэдлийн “Kan” радиогийн мэдэгдэлд дурдсанаар 7 хоногийн дараа эхлэх төлөвтэй. Одоогоор хүүхдэд зориулсан вакциныг гадаадаас авчраагүй байгаа юм байна. 
Израль энэ зун 6-р сарын сүүлээс эхэлж өсвөр насныхан буюу 12-15 насны хүүхдүүдэд вакцинжуулалт хийж эхэлсэн билээ. Нэмж өгүүлэхэд, Израиль улс хүн амаа 2020 оны 12-р сарын 20-ноос Америкийн “Pfizer” вакцинаар тарьж эхэлсэн. Израиль 9,3 сая хүн амтай. Өнөөдрийн байдлаар тус орны 6,2 сая хүн эхний тунг, харин 5,7 сая хүн 2 дахь тунгаа тариулаад байна. Түүнчлэн 4,1 сая хүн 3 дахь тунг хийлгэжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top