өдөр
шөнө
×

Сэтгэлээ засахыг хүсвэл үсчинд оч

“Хэрэв та сүүлийн үед байнга муухай аашилдаг болсон бол үсний засалтаа өөрчлөх хэрэгтэй. Энэ нь мөн сэтгэл санаагаар унах, гуниглах, үймрэх, гутранги байдалд орох шинж тэмдэг ажиглагдсан үед ч тустай. Товчхондоо сэтгэл санаагаа засахыг хүсвэл үсчинд очоорой” гэж Италийн сэтгэл зүйч эрдэмтэд зөвлөжээ. Яагаад гэвэл, үсчингээр үсээ тайруулах засуулах нь үргэлж хүний сэтгэл санаанд тайвшруулах нөлөө үзүүлэхийн зэрэгцээ гуниг гутралын дааврыг дарамталж ул мөргүй үлдэн хөөдөг аж. Эрдэмтдийн энэ судалгааы үр дүнг сэтгэцийн эмч нар ч баталдаг. Нэгэн эмнэлэгт өвчтөнүүд хэрхэн өөрийн гадаад дүр төрхөд хандаж байгаад ажиглалт хийж судалгаа явуулжээ. “Ямар нэг юм хайчлах, тайрах хүсэл учиргүй их төрдөг” гэж шизофренитэй болон циклофрени, татаж унах өвчтэй хүмүүс асуулгад хариулсан байна. Тэд үс, сахал, заримдаа бүр чихээ хүртэл гэмтээж байсан аж. Сануулахад, алдарт Зигмунд Фрейд “Ер нь үсээ ямар нэг байдлаар өөрчлөх оролдлогыг сэтгэл гутралд орсны эхний шинж тэмдэг гэж үзэж болно” хэмээсэн билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top