Элэг бол маш чухал эрхтэн гэдгийг бүгд мэднэ. 1 минутад 1,5л цус элгээр дамжин өнгөрдөг, цусны 70% нь гэдэс ба хэвлийн хөндийн эрхтэнүүдээс ирдэг, өдөрт 600 мл цөс ялгаруулдаг. Элэг цэвэрлэхэд тустай олон хүнс бий, цэвэр ус, хулуу, алим, улаан манжин, сармис, авокадо, куркум, кинза гэх мэт.
* Цэвэр ус тогтмол уухад элэг эрүүлждэг. Яагаад гэвэл элгээр дамжин өнгөрөх бүх хортой бодисуудыг цэвэр ус нь хүний бие организмаас гадагшлуулдаг. Нимбэгтэй бүлээн ус уухад элэгний ферментүүдийн ялгарал эрчимжиж элэг цэвэрших явц хурдасна.
* Хулууг (тыква) байнга хэрэглэвэл элгийг маш сайн цэвэрлэдэг. Хулууг том үрүүлд үрж дээр нь оливын тос асган сайн холиод 5 минут байлга. Ийм салаатыг өглөө өлөн элгэн дээр идэхэд их ашигтай. Мөн хулууг шарах шүүгээнд шинэ ногоотой жигнэн хэрэглэж болно. Жигнэсэн хулуунд их хэмжээний витамин, глюкоз агуулагддаг.