өдөр
шөнө
×

Ковидын дараа зарим тохиолдолд тромб үүсэх аюултай

“Коронавирүсийн халдвар аваад хөнгөн өвдсөн тохиолдолд ч хор уршиг нь удаан хугацааны дараа илрэх магадлалтай. Ковид тусаад эдгэрсний дараа заримдаа цусны бүлэгнэх чанарт өөрчлөлт орж байгааг олж тогтоосон” гэж “Авиценна” анагаахын төвийн гематологч эмч Диана Ким мэдэгдлээ. Тэрбээр "Вирүс цусыг өтгөрүүлж байна, ийм учраас хөнгөн хэлбэрээр өвчилсөн залуу хүмүүст хүртэл инсульт, тромбоз гэсэн онош тавих тохиолдол гарсан. Миний эмчилж байсан зарим залуу хөнгөн хэлбэрээр өвчилсөн, гэтэл 3 сарын дараа тэдэнд тромбоз гэсэн онош тавилаа. Нэг өвчтөний тархинд цус харвасан. Тромб их аюултай, гэхдээ хаана үүссэнээс бүх юм хамаарна. Тромб хэрэв уураг тархины судсуудад үүсвэл үхэлд ч хүргэх аюултай. Тромб үүсэхээс сэргийлэн эмчийн хяналтан дор цус шингэлэх эм ууж болно. Ийм эмийг зөвхөн эмчийн жороор хэрэглэх ёстойг дахин анхааруулъя. Дур мэдэн хэрэглэх осолтой” хэмээн тайлбарлав. 
Оросын зүрх судасны эмч Владимир Хорошев “Коронавирүсийн уршиг дагавар заримдаа маш ноцтой илэрдэг. Ковидын үед артерийн дотор хэсэг “зузаарч” хаван үүсч байна, энэ маш өвөрмөц үрэвсэл. Ийм үзэгдэл бүх судсанд ажиглагдсан, хамгийн том судсууд болох ташаа ба гуяны, титэм судсуудаас өгсүүлээд хүний биеийн бүх эдүүд (нүдний эвэрлэгээс бусад) дэх хамгийн жижигхэн хялгасан судсуудад хүртэл” гэж ярилаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top