өдөр
шөнө
×

Ядаргаа, стресс тайлах шилдэг 4 арга

Цаг үргэлж сайхан ааштай, цовоо сэргэлэн байна гэдэг орчин үед бараг боломжгүй, үүнд цаг агаарын огцом өөрчлөлтөөс болж хямрах, өдөр тутмын ядаргаа хуримтлагдах, түгжрэлд зогсч стресстэх гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс сөрөг бүхнээс ангижрах хэдэн арга санал болгоё. 
* Сайхан амарч тайвшрахын тулд үнэрийг ашиглана. Анхилуун гоё үнэртэй тосны хэдэн дуслыг гарынхаа ар талд түрхээрэй. 
* Хүйтэн ус таныг хурдан бөгөөд үр дүнтэй сэргээнэ. Шүршүүрт орж халуун хүйтэн ус ээлжлэн гоожуулах цаг зав байхгүй бол нүүр хүзүү, цээж мөрөө хүйтэн усаар шавш. 
* Заримдаа уур уцаар, дургүйцлээ ил гаргаж гадагшлуулж бай. Мэдээж ойр дотны хүмүүст сөрөг сэтгэл хөдлөлөө гаргаж болохгүй. Иймээс та өмнөө хэдэн дэр овоолж хүссэн хэмжээгээр цохь, сайн балбаж өг. Энэ үед хашгирч чарласан ч болно. Гайхмаар боловч энэ “дасгал”-ын ачаар сэтгэл санаа уужирч дотор хөнгөрөн тайвширснаа та анзаарна. 
* Уйл, худлаа ч хамаагүй уйлаарай. Энэ бол стресс, хямралыг давах шилдэг арга гэж Америкийн сэтгэл зүйчид зөвлөдөг. Чухам ийм учраас “уйлдаггүй” эрчүүдээс ялгаатай нь “уйлдаг” эмэгтэйчүүдэд зүрхний шигдээс тусах нь хавьгүй цөөн аж. Хэрүүл маргааны үед эр ба эм хүмүүс харилцан адилгүй байдалд байдаг гэдгийг эр нөхрийнхөө төлөө санаа тавьдаг бүсгүйчүүд хэзээ ч мартаж болохгүй! 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top