өдөр
шөнө
×

Сагадай будаа дархлаа бэхжүүлдэг

Сагадай буюу гурвалжин будаа олон талын ашигтай хүнс гэж “Organics Facts” бичжээ. Энэ будаа тэжээллэг бодисоор баялаг тул зүрхэнд ашигтай, цусны даралтыг бууруулж чихрийн шижингийн үед тустай төдийгүй тураадаг аж. Мөн сагадай будаа бол хоол боловсруулалтыг сайжруулан дархлааны системийг бэхжүүлдэг, түүнчлэн үс ба арьсыг гоё сайхан, эрүүл байлгадаг, тэр бүү хэл цөсний чулуутай үед эмчилгээний зориулалтаар ашиглаж болно гэж  “Organics Facts”-д дурджээ. Гурвалжин будаа нь B2, B3 витамин, зэс, магни, фосфор, цайр, марганцаар баялаг, их хэмжээний флавоноидуудыг агуулдаг. Чухам энэ л чөлөөт радикалуудын эсрэг тэмцэхэд хэрэгтэй билээ. Харвардын олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд “Флавоноидууд бол цусан дахь муу холестериныг (ЛПНП) бууруулж цусны тромбоцит бүлэгнэхэд саад болдог. Үүний зэрэгцээ гурвалжин будаанд агуулагддаг рутин нь сайн холестерины түвшнийг нэмэгдүүлдэг" гэж зөвлөжээ. Улаанбуудай, арвай зэрэгтэй харьцуулахад гурвалжин будаа бага илчлэгтэй хэрнээ эслэгүүд, уургаар баялаг учраас турахыг хүсдэг хүмүүс өргөн хэрэглэдэг юм байна. Гурвалжин будаанд глютен байхгүй тул улаанбуудай хэрэглэхэд асуудалтай хүнд тохиромжтой, мөн төмөр их агуулдаг учраас цус багадалтын үед хэрэглэдэг аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top