өдөр
шөнө
×

Ковид тусдаггүй хүмүүс байгааг эрдэмтэд нотлов

Цар тахлын үед ковидоор өвчлөх эрсдэл өндөр орчинд байсан хэрнээ коронавирүсийн халдвар авдаггүй хэсэг бүлэг хүмүүс байна гэж зарим орны эрдэмтэд мэдээллээ, тэд тус тусдаа судалгаа явуулсан ч ижил дүгнэлтэд хүрчээ. Хамаг учир генд байдаг аж. Гэхдээ үүний шалтгааныг тодруулахаар оролдсон эрдэмтэд зөрчилдөн 2 тал болж хуваагдлаа. 
Эхний бүлэг эрдэмтэд “Хүний бие организм дахь зарим төрлийн эсүүд нь вирүс тархахад саад болдог. Энэ чиглэлд явуулсан олон судалгааны дүнд зарим хүмүүст “COVID 19” халдахгүй байгаа шалтгааныг Т-эсүүдтэй холбоотой гэж бид үзсэн. Чухам энэ эсүүд л бие махбодид халдвар нэвтэрсний дараа анхны саад хориг болж өгдөг. Т-эсүүд бол хор хөнөөлтэй эсүүдийг устгах үүрэгтэй” гэж тайлбарлажээ. Эрдэмтэд нэмэлт судалгаа хийсний эцэст зарим хүн төрөхдөө Т-эсүүдтэй байдаг ба чухам үүний ачаар халдвараас хамгаалагддаг болохыг тогтоолоо. 
Харин 2-р бүлгийн эрдэмтэд “Зарим хүн коронавирүст тэсвэртэй байгаа явдлыг гений онцгой набор, эсвэл өвөрмөц дархлааны ач гэж хэлж болох юм. Бид тэрхүү генийг олж тодорхойлж чадлаа, энэ бол маш ховор ACE2 ген” гэж мэдэгдлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top