Ханиад, бронхит: Дунд зэргийн сонгиныг жижиглэн хэрчинэ. Паалантай саванд 1 стакан сүү хийж хэрчсэн сонгиноо хийж зөөвлөн гал дээр буцалга. Чанаж байхдаа байнга хутгасаар 15 минут чанана. Сонгинотой сүүг бүлээнээр нь өдрийн турш бага багаар уух хэрэгтэй. 3 өдрийн турш ингэж эмчилнэ.
Их ханиах: Гурван навчит гялаахай (вахта трехлистная) ургамлаас 2 хоолны халбагыг авч гүцэнд хийж цай шиг идээшүүл. 2 цаг идээшүүлсэн энэ хандаас өдөрт 4 удаа бага багаар яаралгүй уух хэрэгтэй. Ядартал ханиалгадаг бол ханиад эдгэртэл ууна. Мөн энэ ургамал йод агуулсан учраас бамбай булчирхайд сайнаар нөлөөлдөг, түүнчлэн хоолны дуршлыг нэмэгдүүлдэг аж.