Манай гарагийн улс орнуудад коронавирүсийн вакцин хэр хүртээмжтэй байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Аданом Гебрейесус мэдээлэв. Тэрбээр Африкийн өмнөд нутгуудыг хөгжүүлэх нийгэмлэгийн семинарт оролцохдоо “Коронавирүсийн вакцин дэлхий даяар арай дэндүү, шоконд ормоор тэгш бусаар хуваарилагдсан хэвээр байна. Одоогоор дэлхийн орнууд нийт 7,3 тэрбум гаруй тун вакцин хэрэглэсэн билээ. Гэтэл энэ вакцины 70% орчим нь ердөө 10 оронд ногддог, амьдралын түвшин дээгүүр улс орнуудад. Вакцины хуваарилалт Африкийн өмнөд нутгуудад ноцтой, тэгш бус байдал үүсгэж байна. Дэлхийн хүн амын 40% орчим нь коронавирүсийн вакцины бүрэн тун хийлгэсэн, гэтэл Африкт энэ үзүүлэлт ердөө 6% байгаад анхаарал хандуулах хэрэгтэй” гэж ярилаа. Тэгэхээр манай гарагийн хамгийн баян чинээлэг 10 орон ихэнх вакциныг өөрсдийн иргэдэд тарьсан юм байна.