өдөр
шөнө
×

Стресс тайлах өвөрмөц арга 

Америк улсын Эделфийн их сургуулийн эрдэмтэд стресс, сөрөг сэтгэл хөдлөлийн тухай судалгаа явуулсны эцэст сонирхолтой дүгнэлт хийжээ. “Цаг үргэлж бүх юм хэвийн, сайхан байгаа мэт авирлах нь эрүүл мэндэд сайнгүй, тэр бүү хэл сөрөг нөлөөтэй. Иймээс танаас гэр бүл ба ажил хэрэг, эрүүл мэндийн тухай асуухад дандаа “О’кей” гэж хариулах хэрэггүй” гэж эрдэмтэд ярилаа. Сэтгэл хөдлөл, түүний дотор сэтгэлийн сөрөг хөдөлгөөн бол хүмүүсийн хэвийн амьдралын нэг хэсэг. Сэтгэл тавгүй, таагүй байгаагаа байнга үгүйсгэдэг хүмүүсийг бусадтай харьцуулахад зүрх ба ходоод, гэдэсний өвчин, хорт хавдар зэрэг өвчнөөр илүү их өвчилдөг болохыг судалгаагаар тогтоожээ. “Ийм учраас та сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлж бай, гадагшлуулж сур” хэмээн Америкийн эрдэмтэд зөвлөжээ. Харин Калифорний их сургуулийн сэтгэл зүйчид “Эрүүл мэндтэй холбоотой асуудлаас зайлсхийхийг хүсдэг бол дурсамжаа сэргээ. Сэтгэл санаагаа дээрдүүлье гэвэл муу юм бод” гэсэн сонирхолтой арга зааж өгч байна. 
Бас 1 арга: Стресс, сэтгэлээр унах, гутрах үедээ та өдрийн тэмдэглэл бичиж үзээрэй. Хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлөө цаасан дээр үлдээж орхи, хувийн нууцаа бас бодол санаа, мэдрэмжээ өдрийн тэмдэглэлдээ бичиж бай. Ингэснээр та амархан буцаад хэвийн байдалдаа орч чадна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top