Хоолны завсар хооронд юм идмээр санагдах үед доор дурдсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээрэй, өл дарахаас гадна таныг эрч хүчээр хангаж жин нэмэхээс сэргийлнэ.
Хулууны үр: Энэ үр нь магни, төмөр, кальци, К витамин, уураг зэрэг олон минералыг агуулдаг тул бие махбодид нэн ашигтай.
Гадил: Гадил бол калийн өндөр агууламжтай жимс бөгөөд цусны даралт болон зүрхний үйл ажиллагааг хэвийн байлгахад тустай.
Хатаасан инжир: Инжир буюу илжгэн чих бол цус сайн цэвэрлэдэг хүнс, гэхдээ саахар их агуулдаг учраас хэдхэн ширхэгийг идвэл зохино.
Хан боргоцой: Энэ жимс амархан шингэдэг, мөн бромелайн ферментийг агуулдаг учраас хоол боловсруулалтад эерэгээр нөлөөлдөг, бие цэвэрлэх шинж чанартай. Гэхдээ үүнийг бусад хүнстэй цуг хэрэглэх хэрэггүй.