“Киви бол зүрхний өвчин болон хавдрын өвчлөлөөс сэргийлэхэд тустай жимс. Өдөрт 1 ширхэгийг идэхэд хангалттай. Киви нь артерийг блоклодог өөхийг “шатаах” зэрэг олон ашигтай талтай” гэж Оросын хоол зүйч, нутрициологч Анна Дробышева мэдэгдсэнийг “РИА Новости” дамжуулав. "Липидийн солилцоо хямарсан хүмүүс кивийг идвэл зохино. Яагаад гэвэл, тэдэнд маш хэрэгтэй С ба В6 витамин, фолийн хүчил энэ жимсэнд их агуулагддаг. Түүнчлэн киви бол коллагены ялгарлыг эрчимжүүлж үс эрт бууралтахаас сэргийлдэг. Иймээс киви жимсийг залуу нас, гоо сайхны хүнс гэж нэрлэж болно” хэмээн эмч Анна Дробышева ярилаа. Киви жимсийг жирэмсэн эхчүүд хэрэглэх сайн, яагаад гэвэл түүнд агуулагддаг калийн ачаар эх ба үрийн зүрхний ажиллагаа хэвийн байна.
Киви мөн төмрийн шингэцэд тусалж өтгөн хаталтыг багасгадаг. Гэхдээ ходоодны хурц өвчтэй болон зарим төрлийн харшилтай хүмүүст (нимбэг, апельсины) киви тохирохгүйг анхаарна уу.