Шотландын эрдэмтэд биеийн жинд нөлөөлдөг хүчин зүйлсийн тухай судалгаа явуулсны эцэст сонирхолтой дүгнэлт хийжээ. Хүмүүс голдуу цаг агаар таагүй, бүрхэг өдөр жин нэмж байв, яагаад гэвэл ийм өдөр хүний бие организм D витаминыг хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. D витамины байгалийн эх үүсвэр бол нарны гэрэл гэдгийг бүгд мэднэ. Нарны гэрэл дутагдах үед лептин дааврын ялгарал буурдаг, гэтэл энэ даавар бол тархинд цадсан гэсэн дохио илгээх үүрэгтэй. Ийм учраас хүмүүс бүрхэг өдөр хэтрүүлж идэх нь ихэсч улмаар таргалдаг юм байна. “Таргалах эсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөгийн нэг нь цаг агаар” гэж эрдэмтэд тайлбарлав. “Үүний зэрэгцээ тарган хүмүүсийн арьсан доорх өөх нь нарны гэрлээс D витамин авахад саад болдог. Витамин хэдий биед шингэсэн ч цус руу очдоггүй, өөхөнд үлддэг. Энэ тохиолдолд D витаминаар баялаг хүнс хэрэглэ, өндөг ба тослог загас гэх мэт. Ийм хоол хүнс бүрхэг өдөр нарны гэрлийг орлох болно” гэж судалгааны дүгнэлтэд өгүүлжээ.