өдөр
шөнө
×

Хорт хавдар үүсэхэд нөлөөлөх 4 зуршил 

Хорт хавдар тусах эсэх нь тухайн хүний амьдралын хэв маяг, өдөр тутмын зарим зуршлаас хамаардаг гэж Хятадын судлаачид мэдэгдлээ. Хавдрын өвчнөөс сэргийлэхийн тулд доор дурдсан 4 зуршлаа таягдаж хая, мөн хавдрын эсрэг үйлчилгээтэй хүнсийг хэрэглэж заншаарай. Үүнд: улаан лооль, далайн байцаа, интоор, киви, 

Хэт оройтож унтах, дутуу амрах
Сүүлийн жилүүдэд ихэнх хүмүүс хэт орой унтах нь хэвийн үзэгдэл болжээ. Гэтэл ийм зуршил маш их хор хөнөөлтэй. Судалгаанаас үзэхэд ийм хүмүүс хорт хавдраар өвчлөх эрсдэл нь хэвийн нойрсдог, зөв дэглэмтэй хүмүүстэй харьцуулахад өндөр байв. 
Уцаарлах, цухалдах
Орчин үеийн амьдралын хурдан хэмнэл хүмүүст маш хүчтэй дарамт болдог аж, ялангуяа залуусын хувьд. Стрессийн байдалд удаан байх муу, мэдрэлийн системд сөрөг нөлөөлж уцаарламтгай, цочир ууртай, гутрамхай болгодог. Улмаар ийм байдалд удсан хүмүүс хавдартай болох магадлал маш өндөр байлаа. 
Ходоод, дэлүүний ажиллагаа хямрах, доголдох
Дэлүү, ходоод хямрах нь маш хүнд уршиг дагавартай, тухайлбал хоолны дуршил буурах, тэжээлийн бодисуудын шингэц буурах, илүүдэл шингэн бага гадагшлах, элдэв төрлийн өвчин тусах нь элбэгших. Ийм байдалд удах юм бол хавдар үүсэх аюултай. 
Бэлдээд удсан, халаасан хоол идэх 
Хоолоо бэлдээд удах, нилээд хугацаа өнгөрсний дараа хэрэглэх нь хорт хавдар үүсгэж болзошгүй, ялангуяа ходоодны хорт хавдар тусах эрсдэлтэй. Яагаад гэвэл ийм хоолонд нитрит хуримтлагдаж эхэлдэг, энэ бол хүчтэй канцероген юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top