“Тасалгааны зарим ургамал айл гэрийг вирүс, бактериас хамгаалах чадвартай. Эдгээр ургамалд эфирийн тос агуулагддаг. Харин эфирийн тос бол эмгэг бичил орчныг устгах чадвартай фитонцид бодисоор баялаг, иймээс ариутган халдваргүйжүүлэх ба үжил эсэргүүцэх нөлөө үзүүлдэг” гэж Орос улсын Видновскийн эмнэлгийн эрхлэгч, дотрын эмч Тимур Асанов мэдэгдлээ. Ийм ашигтай ургамлын тоонд нимбэг ба мандарин, апельсины бичил модод багтдаг. Мөн шилмүүстэй жодоо, арц зэргийг гэртээ тарьж ургуулж болдог.
“Эдгээр ургамлын эфирийн тос өрөө тасалгаанд ууршиж танай гэр орныг маш сайхан үнэртэй болгохын зэрэгцээ ариутган халдваргүйжүүлж цэвэр ариун байлгана” гэж эмч Т.Асанов зөвлөлөө.