Эрүүл мэндтэй холбоотой олон асуудлын шалтгаан нь тромб буюу цус бүлэгнэлт, энэ нь зүрхний шигдээс тусах, тархинд цус харвах зэрэг маш таагүй уршиг дагавартай. Мэдээж цус шингэрүүлэх эм хэрэглэж болно, гэхдээ хоол хүнсний тусламжтай эрүүл мэндээ дэмжих арга ч бий. Ийм зориулалтаар хүнс хэрэглэхэд үр нөлөө нь эм ууснаас хавьгүй бага, гэхдээ ямар ч сөрөг үр дагаваргүй. Сармис бол тромбоос сэргийлдэг хүнс бөгөөд цусны даралтыг хэвийн болгож атеросклерозоос сэргийлдэг. Мөн кайен чинжүү цус шингэлэх үйлчилгээтэй, гэхдээ маш хурц тул түүнийг их болгоомжтой хэрэглээрэй. Куркума олон талын ашигтай амтлагч хольц, ганц жишээ дурдахад цусан дахь холестериний түвшнийг бууруулдаг. Корица үүнээс арай бага үр дүн өгдөг, гэхдээ хэрэглэх хэмжээг нэмэхэд ямар ч гэм хоргүй. Имбирь буюу цагаан гааг шинээр хэрэглэхэд цус шингэлдэг, бас үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Улаан лооль бол антиоксидантууд, С витаминаар баялаг ногоо. Эдгээр бодис токсины эсрэг тэмцэхэд тусалж бие организмын ерөнхий байдал, дархлааг дээшлүүлдэг. Түүнчлэн хан боргоцой, цангис зэргийг тромбоос сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.