Салхинд цохиулах, ханиад томуу ба грипп тусахаас сэргийлэх зорилгоор, эсвэл эдгээр өвчний эхэн үед балжингарма цэцгийн ханд бэлдэж хэрэглээрэй. Хатаасан балжингарма цэцгээс 400 граммыг авч хувин халуун усанд хийж 1 -1,5 цаг байлган идээшүүлнэ. Дараа нь хандыг шүүж ванн рүү юүлж орно. Ваннд 10-15 минут суух хэрэгтэй. Усны температур 38-39 градус байхад болно. Хэрэв та хүч тамираа нөхөн сэргээх, стрессээ тайлах зорилгоор ийм ванныг ашиглах бол усны температур 35-37 градус байж болно.
Балжингарма цэцгийн эфирийн тос усыг анхилуун үнэртэй болгоно, энэ нь мөн үрэвслийн эсрэг, өвчин намдаагч, ариутган халдваргүйжүүлэх үйлчилгээтэй. Түүнчлэн эфирийн тос бол харшлыг намдааж эдүүдийн эдгэрэх явцыг түргэсгэдэг. Толгой таллаж өвдөхөд мөн балжингарма цэцэгтэй ваннд ороорой, та сайхан нойрсдог болно. Ийм ванн экземийг эмчлэхэд тустай, үе мөч өвдөхөд намдааж тайвшруулна. Амьсгалын замын өвчний эхэн үед балжингарма цэцгийн хандтай бүлээхэн ваннд сууж уурыг нь хамраараа сорж гарга. Балжингарматай ванн мөн таны гоо сайханд ч тустай, арьсыг гоё толигор бас зөөлөн болгоно.