өдөр
шөнө
×

Даралт бууруулах 2 арга 

Даралт ихдэх үед эхлээд эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэн шалтгааныг тодруулах нь зүйтэй. Үүний зэрэгцээ даралт бууруулах энгийн аргуудыг хослуулан хэрэглэж болох юм. 

1. Даралт бууруулахад нугын хошоонгор (луговой клевер, Trifolium pratense L) ашиглаж болно. Хошоонгорыг чанаж яг цайны ханд шиг болтол 2 цаг хандална. Энэ чанамлаас шөнө унтахын өмнө тал стакан уух хэрэгтэй. Хошоонгор гашуун амтагдах ч айх хэрэггүй, харин бэлдсэн чанамлаа хөргөгчинд хадгалбал зохино. 

2. Даралт бууруулах өөр нэг арга бий.
Орц:
зөгийн бал  -тал стакан
нимбэг – 1 ширхэг
сармис – 5 ширхэг хумс

Нимбэгийг сайн угааж хальстай нь үрүүлд үрж бэлдэнэ. Сармисыг маш сайн жижиглэх хэрэгтэй. Бэлдсэн бүх бүтээгдэхүүнийг хольж сайн хутгаарай. Энэ холимгийг харанхуй, дулаан газарт 1 долоо хоног хадгал. Дараа нь үүнээс өдөрт 3 удаа тус бүр 1 цайны халбагыг ууна.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top