АНУ-ын Хорт хавдрын үндэсний хүрээлэн ба Майо эмнэлгийн эмч мэргэжилтнүүд “Байцаа урт наслахад тустай, энэ нь түүний химийн бүтэцтэй холбоотой. Бүдүүн гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлэхийн тулд бөөрөнхий байцааг усанд чанаж уух хэрэгтэй. Байцааны чанамлыг бэлдэхэд та хэдхэн минут зарцуулах ч үүний ачаар өөртөө хэдэн жилийн нас нэмнэ” гэж зөвлөжээ. Байцаа чанасан ус уухад таны эрүүл мэндэд байцаатай хоолоос ч илүү сайн нөлөөлнө. Ийм чанамал бэлдэх амархан. Саванд ус хийж байцааны хэдэн навч, яншуй нэмээд 7 минут орчим буцалга. Хөрсний дараа шүүж аваад хэрэглэнэ.
Бөөрөнхий байцаа ба түүний чанамал олон талын ашигтай тухай “Planet Today” бичжээ. Байцаа бол бактериудын эсрэг үйлчилгээтэй, дархлааны системийг бэхжүүлдэг ногоо. Байцаанд агуулагддаг бодисууд нь хүчтэй антиоксидант шинж чанартай, иймээс нүдний хараа сайжруулж гемоглобиныг дээшлүүлдэг. Байцаа чанасан ус уухад зүрх судасны системд тустай, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл буурдаг юм байна. Түүнчлэн байцаатай ус бол бие цэвэрлэх, токсиноос хамгаалах, гэдэсний ажиллагааг зохицуулах, үрэвслийг намдаах, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд туслах зэрэг ашиг тустай.