өдөр
шөнө
×

Хотын их чимээ шуугиан нас хороодог

Хотын чимээ шуугиан сөрөг нөлөөтэй гэдгийг бараг хүн бүр мэднэ, гэтэл бид ихэнхдээ үүнийг зүгээр л анзаардаггүй. “Гадаа гудамжинд авто машины дохио чанга дуугарвал чихээ таглаж өнгөрөөж болно. Гэтэл үүнээс илүү аюултай зүйл бол чанга биш хэрнээ байнга сонсогддог гудамжны чимээ шуугиан.  Энэ бүхэн хүмүүст аажим аажмаар нөлөөлж уршиг дагавар нь олон жилийн дараа илэрдэг" гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. 
Оросын Хабаровскийн тээврийн их сургуулийн эрдэмтэд том хотуудын чимээ шуугиан хүмүүст хэрхэн нөлөөлдөг тухай судалгаа явуулжээ. “Том хотуудад оршин суудаг хүмүүс чухамдаа хотын байнгын их чимээ шуугианы нөлөөгөөр 30-40 наснаас эхэлж сонсгол буурч байгааг манай судалгаа харууллаа. Харьцуулахад хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс голдуу 70 наснаас хойш сонсгол нь мууддаг. Том хотуудын оршин суугчдын наслалт байгалийн жамаас 8-12 насаас доогуур байдгийг зөвхөн чимээ шуугианы шалтгаанаар тайлбарлаж болно” гэж эрдэмтэд тайлбарлав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top