өдөр
шөнө
×

Мексикийн сургуулиудад фастфүүд зарахыг хориглоно

Мексик улсын парламентын Доод танхим хуралдаж чихэрлэг ундаа, фастфүүд зэрэг өндөр илчлэгтэй, технологийн боловсруулалт хийсэн хүнсийг сургуулиуд дээр зарахыг хориглох тухай хуулийн төслийг авч хэлэлцжээ. Доод танхимын 500 гишүүний 494 нь энэ хуулийг дэмжсэн. Одоо тус хуулийг Дээд танхим баталбал хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. 
Тус орны 97,5 сая иргэн илүүдэл жинтэй, таргалалт өвчнөөр шаналдаг гэсэн тоо баримт бий, энэ бол Мексикийн хүн амын 75% гаруй гэсэн үг. Шинжээчид “Таргалалттай холбоотой асуудлаас болж манай орон ойрын 30 жилд 60 тэрбум гаруй доллар зарцуулах гэж байна. Гэтэл энэ нь Мексикийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 5,3% болно” гэж онцлон тэмдэглэв. 
2019 онд Мексик улс Хүнсний тухай хуульдаа өөрчлөлт оруулсан, иймээс Үйлдвэрлэгчид одоо хүнсний сав баглаа,  боодол дээр их хэмжээний давс ба элсэн чихэр, ханасан өөх тос агуулсан тухай сэрэмжлүүлэг заавал бичдэг болжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top