өдөр
шөнө
×

Омикроныг зориуд бүтээсэн байх магадлалтай

Өмнөд Африкт анх дэгдэж одоо дэлхий даяар тархаж буй омикрон хувилбарыг зохиомлоор бүтээсэн байх магадлалтай тухай Оросын вирусологч Петр Чумаков "Радио России"-н эфирт уригдан оролцохдоо мэдэгджээ. Петр Чумаков бол ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн сурвалжлагч гишүүн, В.А.Энгельгардтын нэрэмжит Молекуляр биологийн хүрээлэнгийн эсүүдийн пролиферацийн лабораторийн эрхлэгч.
"Миний бодлоор омикроныг англичууд бүтээсэн. Англичууд дэлхийд шийдмэг өөрчлөлт хийх цаг болсон гэж шийдээд, Цар тахлыг дуусгахын тулд ийм алхмыг улстөрийн зорилгоор хийсэн бололтой. Тэд санамсаргүй энд тэнд дэгдсэн коронавирүсийн бүх мутацийг цуглуулж нэг штаммд нийлүүлсэн байна. Тэр бүү хэл дээр нь 3 аминхүчлийг нэмж оруулсан. Одоо эрдэмтэд  омикрон штаммыг нарийвчлан судалсаар буй ч тэр нэмэгдэл яаж гэнэт энэ штамм дотор бий болсныг тайлбарлаж чадахгүй байгаа. Омикрон штамм "супер сул" байгаа нь чухам үүнтэй холбоотой. Тэд анализад ашиглах, эсвэл өөр ямар нэг зорилгоор омикрон хувилбарыг бүтээсэн” гэж Петр Чумаков  ярилцлага өгөхдөө ярьжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top