өдөр
шөнө
×

Бүсгүйчүүдэд зориулсан зөвлөгөө

Дараах аргыг хэрэглэхийн өмнө эхлээд эмчтэй зөвлөлдөнө үү. 
* Сарын тэмдэг өвдөж ирдэг бол анхилуун майлцын (сельдерей пахучий) шүүс уухад өвдөлт намдана. Өдөрт 2 удаа стаканы гуравны нэг орчим шүүсийг хоол идэхээс 30 минутын өмнө эсвэл хоолны дараа 1 цаг өнгөрмөгц ууна. 
*Хөх ягаан бөлжиргөнө (ежевика сизая) жимсний шүүсийг цэвэршилтийн неврозын үед хэрэглэнэ. Өдөрт 3 удаа хоол идэхээс өмнө тус бүр 1 хоолны халбага шүүс ууна. Энэ жимс, навчны ханд нь тайвшруулах цайны бүтцэд ордог.  
* Халгайн шинэ шүүсийг "савны" цус алдалтын үед ууж болно. Өдөрт 2 удаа хоол идэхийн өмнө стаканы гуравны нэг орчим шүүс хэрэглэнэ. 
* Цэвэршилтийн үед хөлс хэт их гардаг бол хулганасүүл (шалфей лекарственный) ургамлын навчны шүүс уу. Өдөрт 3 удаа тус бүр 2 хоолны халбага шүүс хэрэглээрэй.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top