өдөр
шөнө
×

Нойргүйдэл хүч тамирыг бардаг

Нойргүйдлийн сөрөг үр дагаврыг ихэнх нь мэдэх байх, заримыг тоочвол: ой тогтоолт муудах, зүрх судасны өвчин тусах эрсдэл нэмэгдэх, бодисын солилцоо муудаж улмаар илүүдэл жинтэй болох, Альцгецмерийн өвчин тусах.... Нэг жишээ дурдъя. “Ганц шөнө нойргүй хонох нь яг алкоголь шиг нөлөөлж хүнийг тамир тэнхээгүй болгодог” гэж Австралийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэд энэ дүгнэлтийг гаргахын өмнө 40 хүнийг туршилтад хамруулжээ. Туршилтад оролцсон хүмүүсийг 24 цаг огт унтуулаагүй ба дараа нь үзлэг хийхэд тэд оюуны болон бие махбодийн хувьд их ядарч туйлдсан  байв. Зүйрлэвэл, тэд яг цусанд нь 0,0 промилль алкоголь илэрсэн хүмүүс шиг байжээ. Юуны өмнө нойргүйдлийг өөрөө эмчилж болохгүй гэж анхааруулъя, та шууд мэргэжлийн эмчид хандаарай. Архаг нойргүйдлийг эмчлэх бүр хэцүү. 
Нойргүйдлээс сэргийлэх арга: 
- Тогтмол нэг цагт унтах ба босч сур.
- Ном унш, бясалгал хий. 
- Зөвхөн унтахын тулд орондоо орж хэвш.
- Өдөр унтахгүй байх хэрэгтэй.
- Унтахын өмнө цай, какао, кола бүү уу, шоколад ялангуяа хар шоколад бүү ид. 
- Орондоо орохын өмнө өлсөх буюу хэтрүүлж идэж болохгүй.
- Унтахаас 10-15 минутын өмнө зурагт үзэх, гар утсаа оролдох хэрэггүй. 
- Үдэш орой гүн сэтгэгдэл төрүүлэх кино үзэхээс зайлсхий. 
- Амьдралын идэвхтэй хэв маягийг баримтал, алкоголь ба никотин, стимулятор хэрэглэдэг бол хаях хэрэгтэй.
- Унтлагын өрөөндөө агаар салхи оруул, хэт хурц гэрэл бүү асаа, . 
- 20 - 30 минут оронд хэвтээд нойр хүрэхгүй бол босч ямар нэг зүйл хий. 
- Өдөр биеийн хүчний ажил хийх, спортоор хичээллэх буюу ажлын хэмнэл өндөр байвал шөнө сайхан нойрсдог.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top