Бүүстэр тундаа “Спутник” вакциныг сонгон тариулсан хүмүүсийн биеэс омикроны эсрэг биет илрүүлсэн тухай “MedRxiv” портал мэдээлэв. Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн үндэсний судалгааны төвийн эрдэмтэд коронавирүсийн шинэ хувилбар омикроныг эсэргүүцэх эсрэг биетийг тодорхойлох судалгаа явуулж дууслаа. Тэд ОХУ-ын "Спутник V" вакцины бүрэн тунг тариулсан хүмүүсийг бүүстэр тунд "Спутник Лайт" сонгон хийлгэсэн хүмүүстэй харьцуулан судалжээ. Энэ 2 бүлэгт хамрагдсан бүх хүний цусны ийлдэсээс эсрэг биетүүд илэрсэн, гэхдээ түвшин нь нилээд ялгаатай байв. “Бүүстэр тунд Спутник Лайт тариулсан оролцогчдын цусан дахь омикроныг эсэргүүцэх эсрэг биетийн түвшин нь Спутник V вакцин тариулагсдынхаас өндөр байна” гэж эрдэмтэд судалгааны дүгнэлтэд дурджээ.
Гамалеин нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург “Оросын Спутник V вакциныг 6 сар тутамд тарьж болно, хэдэн удаа тарьсан ч ямар хор хөнөөлгүй. Одоогийн байдлаар шинэ штаммд зориулан “Спутник V” вакциныг шинэчлэх шаардлага байхгүй” хэмээн мэдэгдлээ.